06
12 сар
12 сар
Доржсэвэр уулын хишиг хоршооны бүх гишүүдийн хурал боллоо.
Говийн зэрэглээ төслийн нэг чухал зорилт бол малчдыг нэгдэж хамтран зах зээлд гарахад туслах явдал билээ. Тиймээс Дундговь аймгийн Хулд сумын малчид нэгдэж Доржсэвэр уулын хишиг анхан шатны хоршоогоо 2021 оны 09 сарын 5 нд байгуулагдсан. Тэд хуулийн этгээд болж тамгаа авч харилцах дансаа нээж үйл ажиллагаа явуулах нөхцлөө бүрдүүлсэн. Анхныхаа бүх гишүүдийн хурлаа хийж дараах асуулыг хэлэлцэн баталлаа.
Хурлаар хоршоондоо мөрдөж ажиллах дараах журмуудын төслийг хэлэлцэж баталлаа ҮҮНД:
- Гишүүн элсүүлэх журам
- Тэргүүлэгчдийн ажиллах журам
- Хяналтын зөвлөлийн ажиллах журам
- Хувь Нийлүүлсэн хөрөнгийн журам
- Хоршооны нөөцийн сангийн журам
- Түүхий эд бүтээгдэхүүний борлуулалтанд үнийн зөрөө олгох журам
- Ашиг хувиарлах журам
- Гишүүдийн манлайлах дүгнэж урамшуулах журам
Мөн тус хурлаар 2021-2022 онд хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тогтлоо ҮҮНД:
- Говийн зэрэглээ гүзээтэй үүц арга хэмжээг хэрэгжүүлэн хэрэглэгчиддээ таниулах бренд болгох арга хэмжээ- 2021 оны 12 сараас
- Ингэний сүү сүүн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Говийн зэрэглээ Ингэний ундаа”-г Улаанбаатарын зах зээлд нийлүүлэх- 2021оны 12 сараас
- Бүх гишүүд тогтмол хуримтлалтай болгох арга хэмжээг хэрэгжүүлж хоршооныхоо үйл ажиллагаанд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх- 2021 оны 12 сараас
- Хонины ноос бэлтгэх гадаадад гаргах үйл ажиллагааг МБАНХ-ны дэргэдэх Малчны ногоон алт Дундын хоршоотой хамтран хэрэгжүүлэх- 2022 оны 07 сараас
- Миний говийн гэр төслийг хэрэгжүүлэх-2022 оны 06 сараас 10 сард
- Хонины үржлийн суурь байгуулах 2022 онд судлах нөхцлийг бүрдүүлэх
- Хонь бордож зах зээлд нийлүүлэх 2022 онд судлах нөхцлийг бүрдүүлэх