02 сар
Говийн зэрэглээ төслийн Тогтвортой хөгжлийн бизнес төлөвлөгөө боловсруулагдлаа
Говийн зэрэглээ төслийн Тогтвортой хөгжлийн бизнес төлөвлөгөө Доржсэвэр уулын хишиг хоршооны захиалгаар гишүүд, иргэдийн оролцоон дээр тулгуурлан боловсруулагдаж
2022 оны 3 дугаар сарын ХОРШООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛААР хэлэлцэн батлахад бэлэн боллоо.
1-1. Хоршооны хөгжлийн алсын хараа:
Хоршоогоо бүх талаар дэмжсэн итгэл үнэмшил, идэвх санаачилга бүхий гишүүдтэй, зохион байгуулалтын хувьд бэхжиж үйл ажиллагаа нь тогтворжсон, нийтэд танигдсан бренди бүтээгдэхүүнтэй хоршоо байх
Эрхэм зорилго:
Хамтын ажиллагааны зарчим, давуу талыг хэлбэрэлтгүй бэхжүүлж, гишүүдийн хэрэгцээ, нийтлэг эрх ашгийг дээдлэн хоршооны түгээмэл зарчмуудыг баримталж ажиллах нь “Доржсэвэр уулын хишиг” хоршооны эрхэм зорилго мөн.
Хоршооны уриа: “Идэвхтэй гишүүд-итгэл даасан хоршоо”
2-1. Хоршооны үүсэл, үйл ажиллагааны чиглэл
“Доржсэвэр уулын хишиг” хоршоог анх 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 23 гишүүнтэйгээр:
-
Гишүүдийн гар дээр бий болсон ноос, түүхий эд, болон бусад бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, зуучлах
-
Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт
-
Худалдаа, цайны газрын үйлчилгээ
-
Аялал, жуулчлалын үйлчилгээ
-
Гишүүдийн өрхийн үйлдвэрлэлд шаардлагатай сургалт, зөвлөгөө болон техникийн туслалцааг үзүүлэх
-
Тээвэр зуучийн үйлчилгээ болон бусад чиглэлийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан.
Одоогийн байдлаар хоршооны үйл ажиллагаа эхлэлийн байдалтай явагдаж байгаа ба цаашдын үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр гишүүд бүх талаар чармайн ажиллаж байна. Эхний ээлжинд ингэний сүүн бүтээгдэхүүн, хонины махыг уламжлалт аргаар бэлтгэн зах зээлд нийлүүлэх, иргэдэд “Говийн зэрэглээ” бүтээгдэхүүн буюу кофе, ингэний ундаа-буцалгаа, нэрийн шоколад, зурагт футболк зэрэг бэлэг дурсгалын зүйлийн худалдаагаар үйлчлэх ажиллагааг эхлүүлээд байгаа болно.