04 сар
Гарын авлага боловсруулагдав.
Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг Говийн нүүдэлч малчдын болон тэмээний соёлыг дэлгэрүүлэн сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгын хүрээнд Дундговь аймгийн Хулд сумын тэмээчид дээр тулгуурлан “Говийн зэрэглээ” загвар төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд тэмээ бүхий малчид тэмээний аж ахуйгаасаа олох орлогоо нэмэгдүүлэх, зах зээлд эрүүл экологийн цэвэр хагас боловсруулсан болон анхан шатны тордолт хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх нь орон нутагт төдийлөн хөгжөөгүй байгааг аялал жуулчлалтай холбож хөгжүүлэх, загварыг баримтжуулан нийтийн хүртээл болгоно. Дэлхийд байгаа хоёр бөхт тэмээний 30 гаруй хувийг Монгол оронд өсгөн үржүүлж байгаа говь нутгийнхаа үзэсгэлэнт чимэг болж өвөрмөгц соёлыг хадгаласан тэмээн сүргээ өсгөж үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах эрүүлжүүлэх нь зөвхөн Монголчууд бидний ч асуудал биш дэлхийн хэмжээний анхаарал татсан чухал ажил юм
Энэ ажлын хүрээнд малчид тэмээчид сонирхогчдод зориулсан "ТЭМЭЭНИЙ АЖ АХУЙГ ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХОЛБОХ МАРКЕТИНГ МОНГОЛ ТЭМЭЭНИЙ АШИГ ТУС" гарын авлага боловсруулан хэвлэлээ. Малын их эмч, мал эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг, Хоршооны хөгжлийн зөвлөх сургагч багш Н.Баасанхүү нар эмхэтгэн хянан тохиолдууллаа.