09 сар
ДОРЖСЭВЭР УУЛЫН ХИШИГ анхан шатны хоршоо байгуулагдлаа
Говийн зэрэглээ төслийн хүрээнд Малчдын хоршоо ба хадгаламж зээлийн хоршоог хөгжүүлэх замаар малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх боломж сэдвийн дор Хуримтлалтай иргэн-ХЗХ, Чинээлэг малчин-Анхан шатны малчны хоршоо сургалтууд 2021 оны 09 сарын 5-6 өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтын үр дүнгээр 23 үүсгэн байгуулагч гишүүн тус бүр 300,000 төгрөгний Хувь хөрөнгөө нийлүүлэн ДОРЖСЭВЭР УУЛЫН ХИШИГ анхан шатны хоршоо байгууллан хуулийн этгээд боллоо.
Мөн тэд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны Хотол чуулган барилдлагатай өдөр Говийн зэрэглээ төслийн үйл ажиллагааг нээгдэхэд, “Доржсэвэр уулын хишиг” хоршооныхоо бизнесийн чиглэлийг тодорхойлж 2021-2022 онд эрхлэх хамтын бизнесээ тодорхойлон ажиллахаар шийдвэрлэв.
Хоршооны даргаар Содномцэрэнгийн Хорлоо
Хоршооны тэргүүлэгчдээр Жамбалын Ганбаатар, Дэмбээгийн Хүрэлбаатар, Жамсрангийн Цэмбэлмаа, Амгалангийн Отгонгэрэл, Хяналтын зөвлөлийн гишүүнээр Пэрэнлэйн Лхагва-Очир, Өвөөгийн Цэрэнчунт, Болдын Будхүү нар ажиллахаар боллоо.
Хоршооны ерөнхий зөвлөхөөр Намжилдоржийн Баасанхүү ажиллана.
Үүсгэн байгуулагч 23 гишүүн
# |
Овог |
Нэр |
# |
Овог |
Нэр |
1 |
Тавхай |
Төмөрчулуун |
13 |
Даш |
Цогтбаатар |
2 |
Жамсран |
Өвөө |
14 |
Пүрэв |
Бор |
3 |
Дэмбээ |
Хүрэлбаатар |
15 |
Бор |
Бямбацогт |
4 |
Жамсран |
Цэмбэлмаа |
16 |
Амгалан |
Отгонгэрэл |
5 |
Дэмбээ |
Дашдооров |
17 |
Баатар |
Цэенцогзол |
6 |
Жамбал |
Ганбат |
18 |
Адьяа |
Түвшинбаатар |
7 |
Жамбал |
Ганбаатар |
19 |
Хүүхэнхүү |
Мөнхжаргал |
8 |
Жамбал |
Гантөмөр |
20 |
Гомбо |
Адьяа |
9 |
Өвөө |
Цэрэнчунт |
21 |
Дорждагва |
Ганбаатар |
10 |
Болд |
Будхүү |
22 |
Пэрэнлэй |
Бямбалхагва |
11 |
Пэрэнлэй |
Лхагва-Очир |
23 |
Доржсүрэн |
Түвшинтөгс |
12 |
Содномцэрэн |
Хорлоо |
|
|
|
Тус хоршоо нь гишүүн бүрийн оролцоотой зөв шударга зарчимаар үйл ажиллагаагаа явуулж гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.