ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Мэргэжлийн шинжээчдийн дэмжлэгтэйгээр төслийн зорилтот малчин өрхүүдэд болон “Говийн Зэрэглээ” төслийн боломжит үйлчлүүлэгчдийн дунд сурталчлах маркетингийн ба сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага боловсруулан нийтийн хүртээл болгоно.
  • Малчин өрхүүдэд тэр дундаа малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн сургалт зохион байгуулна. /Чиглэл: 1.Аялал жуулчлал-Малчин 2.Тэмээний аж ахуйг зах зээлтэй холбох маркетинг (Малын эрүүл мэнд, Сүү сүүн бүтээгдэхүүн, Ноос) 3. Хуримтлалтай малчин-ХЗХ, 4. Чинээлэг малчин-Анхан шатны малчны хоршоо, 5. Хандлага ба өөрийгөө өөрчлөхүй /
  • “Айлаас айлд” “Миний говийн гэр” төсөлд үндэслэн тэмээ унах, нутгийн өв уламжлалтай танилцах, нутгийн соёлын тоглолт, жуулчдад хоол, буудаллах үйлчилгээ үзүүлэх зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлэх, баяжуулна.
  • Тэмээчин өрхийг (хамтын санхүүжилт) үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нэмэлт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр дэмжих (хүнсний эрүүл ахуй, тэмээ унах үеийн аюулгүй байдал), модон сав, сүү сүүн бүтээгдэхүүний сав суулга тоног хэрэгслийн дизайныг боловсруулж бүтээгдэхүүнийг малчдад борлуулна.
  • Говийн зэрэглээ киноны хуучин шуудангийн барилгыг нөхөн сэргээж хамтын санхүүжилтээр гаднах хашааг сайжруулж, ногоон орчныг бүрдүүлэн “Жуулчдын мэдээлийн төв” болгон тохижуулна.
  • Тэмээний сүү хэрэглэгчдийн дунд тэмээний сүүний анагаах шинж чанарын талаарх судалгааны материал, өгөгдлийг цуглуулах, хянах
  • Жуулчдад мэдээлэл олж авахад хялбар болгох үүднээс вэб сайт, цахим хуудсуудыг бий болгох
  • Төслийн шилдэг жишээг видео болон гарын авлагад баримтжуулах
  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэбсайтаар дамжуулан шилдэг жишээгээ нийтийн хүртээл болгож орон нутгаа сурталчлана.
  • Тогтвортой бизнес төлөвлөгөөний загварыг боловсруулан сайн туршлагаа түгээнэ.
  • Тэмээ, орон нутгийн байгалийн өвийн үнэ цэнийг сайжруулах төслийн нийгэм, экологийн үр өгөөжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх
  • Аялал жуулчлалын маршрутын дагуу эко бие засах газар, хог хаягдлын сав байрлуулна.
  • Бүх оролцогч талуудын оролцоотойгоор эцсийн үнэлгээний семинар хийх