Дундговь аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо “Говь тал хээрийн бэлчээр” НҮТББ
Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо нь бэлчээрийн талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:
-
Сумын бэлчээр ашиглагчдын холбоодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,
-
Сумын болон аймгийн бэлчээр ашиглагчдын холбоог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,
-
Бэлчээр ашиглах гэрээний загвар, журам, төлөвлөгөө, мониторингийн аргачлал боловсруулах, загварыг гаргах,
-
Сум, аймаг хоорондын бэлчээр зохион байгуулалтын асуудлыг зохицуулахад туслалцаа үзүүлэх,
-
Бэлчээрийн талаар баримтлах бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж төрийн холбогдох эрх бүхий байгууллагад өргөн барих, шийдвэрлүүлэх гэх мэт.
Дундговь аймгийн Хулд, Дэлгэрхангай, Сайхан-овоо, Адаацаг, Өлзийт Сайнцагаан сумдад Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоо ажиллаж байна.
Дундговь аймгийн Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ), Сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ), Бэлчээр ашиглалтын гэрээ (БАГ)-ний мэдээлэл /2020 он/
№ |
Сумын нэр: |
БАХ-ийн тоо |
СБАХ-ны тоо |
Байгуулахаар бэлтгэж буй гэрээний тоо |
1. |
Сайнцагаан сум |
4 |
1 |
3 |
2. |
Хулд сум |
6 |
1 |
3 |
3. |
Дэлгэрхангай сум |
3 |
1 |
3 |
4. |
Сайхан-Овоо сум |
4 |
1 |
3 |
5. |
Адаацаг сум |
8 |
1 |
3 |
6. |
Өлзийт сум |
14 |
1 |
- |
|
Бүгд: |
39 |
6 |
15 |