ИНГЭНИЙ СҮҮ

Монголын хос бөхт ингэний саалийн хугацаа нь 16-18 сар үргэлжлэх агаад сүүний нийт гарц нь 330-360 литр байгаа нь өдрийн дундаж саамын хэмжээ нь хагас литр орчим болж байна.

Ингэний сүүний нийт хуурай бодис 15,5% түүнээс тос 5,65%, уураг 4,23%, лактоз 4,4% харин нийт эрдэс 0,87 хувь байдаг. Нэг килограмм ингэний сүүний эрдэс бодисын дотор кальц 129 мг, фосфор 94 мг, натр 96 мг, магни 11,5 мг, кали 144 мг, кали 144 мг, зэс 0,09 мг, цайр 0,39 мг, төмөр 0,6 мг тус бүр агуулагдаж байдаг. Нэг кг ингэний сүү хүний биеийн хоногт шаардагдах хэрэгцээт кальц, фосфорыг 100 хувь, кали 57,6, төмөр, зэс, цайр, магнийн 40, натрын 24 хувийг хангах боломжтой юм. Ингэний мөн хэмжээний сүүнд 37,4 мг С аминдэм агуулагдаж байгаа нь үнээний сүүнээс гурав дахин их үзүүлэлт юм.

Ингэний сүүний тосны хүчлийн бүрэлдэхүүний хувьд бүх ханасан хүчлийн хэмжээ 61 хувь, 39,1 хувь нь үл ханасан нэг холбоост хүчлүүд эзэлж байгаа түүний үнэт чанарыг харуулах нэг үзүүлэлт.

Ингэний сүүний уургийн бараг 80% ийг голлох уураг болох казеин эзэлдэг бол үлдэх 20 орчим хувийг альфа-альбумин, дархлаат глобулин, лактоферрин, лизоцим зэрэг уусмал шар сүүний уургууд байдаг. Шар сүүний уусмал уургуудын хэмжээ нь бусад мал тухайлбал үнээний сүүнийхээс 1,5 дахин их байгаа нь ингэний сүү нян устгах, гашлалтыг даах чадвартай холбоотой. Өөр нэг сонирхолтой зүйл бол бусад малын сүүнд байдаг бета-казейн болон бета-глобулин уураг ингэний сүүнд байдаггүй байна. Эдгээр уургууд нь сүүнээс үүсэх харшилын урвалын нөхцөлдүүлдэг тэгэхээр ингэний сүүнээс харшил үүсдэггүй онцлогтой.

Ингэний сүүгээр бэлтгэсэн хоормог 4.8 хувийн тослог, 3,7 хувийн уурагтай, нэг литртээ 0,12 мг А аминдэм, 56 мг С аминдэм агуулж байдаг. Ингэний буцалгасан цагаа нь 13,1 хувийн тослог, 7,84 хувь уурагтай нэг литр тутам нь 1529,7 ккалл илчлэгтэй буюу хүний хоногийн хэрэгцээний нийт хүнсний хэрэгцээний 73 хувийг хангах хэмжээ, ингэний ердийн болон лабораторийн аргаар хийсэн хуруудад хуурай бодис 93-94, тослог 49-50,1, үнс 6,12-6,1, илчит чанар 6115-6659 ккалл байдаг байна. Үүнээс үзэхэд нэг дөрвөлжин ааруул дундажаар 50 грамм, нэг аяга цагаа уучихад л хүн хоногийн шаардлагад энергийнхээ 35 орчим хувийг авах нь харагдаж байна.