ТЭМЭЭНИЙ БУСАД АШИГ ШИМ

Тэмээнийн бусад ашиг шим. Торгоны зам гэдэг нь МЭӨ 1-2-р зууны үед Өрнөд Дорнодыг холбож байсан худалдааны гол зам бөгөөд Хятадын тансаг торго, шаазан зэргийг элсэн цөл, өндөр уулс, уудам тал хээрийг дамжуулан Персийн булан хүртэл зөөвөрлөж байсан гол зам бөгөөд энэ том тээвэр логистикийн ажлын гол тээврийн хэрэгсэл нь хос бөхт тэмээ байсан. Тэмээг гэрийн болгох эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх нутаг дэвсгэрийн хувьд тэлэхэд торгоны зам чухал үүрэг гүйцэтгэсэн байх үндэстэй юм. Монголын хос бөхт тэмээ нь нуруу ачаанд 160-240 кг, тэргэн хөллөгөөнд 300-400 кг ачаатай цагт 4-5, өдөрт 30-35 км аялж чаддаг ажээ.

Монголын хос бөхт тэмээний уралдааны дундаж хурд нь 27,2 км/цаг байдаг ба хатингар хэвшлийн богиновтор биетэй хөл чац урттай , хөнгөн ястай тэмээ илүү хурдан байдаг.

Үүнээс гадна тэмээг үзүүлэх, тэмээ унуулах, тэмээгээр аялал хийх, тэмээн спорт тоглоом, арьс, шир, аргал хоргол гээд ашиг олох ач тус их байна.