Говийн зэрэглээ төслийн хүрээнд зорилтот бүлгийн тэмээчидэд олгох сүү сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганы иж бүрдэл бэлтгэлээ
Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл
Говийн зэрэглээ төслийн хүрээнд зорилтот бүлгийн тэмээчидэд олгох сүү сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганы иж бүрдэл нийлүүлэх ажлын хүрээнд "Сүү сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганы иж бүрдэл" 50 багцийг бэлтгэлээ Багцад доорхи тоног төхөөрөмж багтана ҮҮНД :
-
Саалийн хувин 1ш,
-
Ингэний хоормог эсэх торх буюу хавчиг 50 литрийн багтаамжтай 1 ширхэг,
-
Ингэ саахад ашигладаг хувингийн тавиур 1ш,
-
Сүү сүүн бүтээгдэхүүн зөөвөрлөх 35 литрийн багтаамжтай сав буюу битон 1ш
Нийлүүлэгчтэй гэрээ байгуулан худалдан авалтыг бүрэн хийж төслийн зорилтот Хулд суманд бүрэн татан төвлөрүүлэв. Нэгдсэн сургалтын дараа зорилтот бүлгийнхээ гишүүн тэмээчин өрхүүдэд олгоно.
Төслийн үр өгөөж
Энэ үйл ажиллагааны хүрээнд төслийн 50 зорилтот тэмээчин өрхийн сүү сүүн бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулганд боловсруулагдан зах нийлүүлэх үнэлэмж нь нэмэгдэнэ