Говийн зэрэглээ киноны холбооны байшинг сэргээн засварлах үйл ажиллагаа эхлэлээ.
Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл
ШХА-ын санхүүжилттэй, орон нутгийн иргэдийн дэмжлэг оролцоотой Дундговь аймгийн Хулд суманд хэрэгжих нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Говийн зэрэглээ" төслийн нэг хэсэг болох нутгийн анхны байшингуудын нэг болох Монгол улсын онц холбоочин Хулд сумын холбооны салбарыг үүсгэн байгуулж 1964 оноос гавьяаныхаа амралтанд гартлаа эрхлэгчээр ажилласан Лханаагийн ШАР-ын 1966 онд барьсан Говийн зэрэглээгийн гэж нэршисэн "ХОЛБООНЫ БАЙШИН"-гийн засварын ажил эхлэлээ. Энэхүү ажлыг Л.Шарын хүү Ш.ГАНБАТ ба түүний хүү Ганбатын БУДГАРАВ нар Ажаагийнхаа, Өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан удирдан зохион байгуулж гүйцэтгэхэд өөрийн ур чадвараа зориулан ажиллаж байгаа нь үнэхээр бахархалтай байлаа.
Төслийн үр өгөөж
Говийн зэрэглээ киноны Холбооны байшинг натурт байсан хэлбэрээр засаж тохижуулан "Жуулчдын мэдээллийн төв" болгон ажиллуулна.