Говийн тэмээ бүхий малчин айлд 3-5 хоног сайхан амраад тэмээчний, малчины амьдрал ахуйтай амрах хугацаандаа танилцаж танай гэр бүл Монголчуудын хэлдэгээр манай хөдөө гэр буюу “Манай говийн гэр”-тэй болох боломж байна.
Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл
Танай "Говийн гэр" Дундговь аймгийн Хулд сумнаас урагш Улаанбаатар Өмнөговийн төв засмал замын дагуу 30-40 км засмал замаасаа 10 радиусд байх болно.
Амрагч гэр бүлээрээ өөрийн дуртай хүнсний зүйл ор дэрний хэрэглэлтэйгээ очно. Яг аялагч шиг.
Амрагч хүлээн авах айл
- Амрагчийн байрлах гэр бэлтгэнэ
- Мал аж ахуй эрхэлж байгаа үйл ажиллагаагаа бэлтгэнэ. /Унах тэмээ, Ингэний сүү бүтээгдэхүүн боловсруулах технологи арга, Мал аж ахуйн тоноглол хийдэг арга /Жнь: Тэмээний ноосоор утас бэлтгэх, дээс баруун солгой томох,/
- Өөрсдийн гараар малчин бүсгүйн тусламж заавраар "Будаатай борцтой цай" "Буцалгаа" "Малчдын олон зуун жилийн уламжлал хоол унд" хийх бэлтгэлийг хангасан байна.
Амрагч
- 3-5 хоног байрлана
- Тэмээчин, малчин өрхийн аж ахуйтай танилцана.
- Мал аж ахуйн хөдөлмөртэй танилцаж хүсвэл оролцоно бас сонирхоно.
- Ойролцоо байгаа байгалийн сонирхолтой тогцтой "Цагаан суварга" "Хэвтээ босоогийн агуй" "Дэл хөнжлийн уран зургийн галарей" зэргийг өөрсдийн хүсэл сонирхолоор ердийн хөсөг болон авто аялал хийх боломжтой
- Өөрийн аж амьдралын тухай туршлага сургамжаа малчин өрхийн гишүүдэд яриа өрнүүлнэ
Төлбөр тооцоо
- Байрласан хөлсөө ваучер буюу бэлэнээр төлнө.
- Хоол ундны материал авах ба хийлгэвэл төлбөрийг шууд төлнө.
- Ойролцоо газраар аялавал аяллын хөлсөө төлнө.
Төслийн үр өгөөж
Говийн цэлгэр сайхан тал нутагт сэтгэл амар сайхан амарч алжаалаа тайлахын зэрэгцээ малчин хүний цаг наргүй гэхдээ гайхамшигтай ажил амьдралыг энхрий бяцхан үрсдээ танилцуулах боломж бүрдэнэ.
Нөгөө талаар тухайн малчин өрх тодорхой хэмжээний нэмэгдэл орлоготой болж цаашид аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх хандлага сэтгэлгээ сууна. Өөрийгөө өөрчлөх боломж нээгдэнэ.