Нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан говийн хүмүүсийн өвөрмөгц ахуй амьдрал тэмээний соёлыг нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх олон талт цогц арга хэмжээ бүхий төслийг хэрэгжүүлэхэд сумын засаг дарга болон төр захиргааны байгууллага хамтран оролцож байгаадаа баяртай байна. Итгэлцэлд суурилсан сайхан ирээдүйг Хулдчууд бид хамтдаа бүтээнэ.